Wednesday, March 29, 2017

Эргэн ирэлт :))

Сайн байцгаана уу? наймайг ер нь хүн уншдаг хүн байдгийн болуу дөө гүүм боловуу? Нээг л их сайн байцгаана уу нтр гээл олон тоон дээр асуугаал.. Гэхдээ уншиж байгаа хүмүүст нь бүх л сайн сайханыг хүсье.

Би 2013 оны 3 сарын 29-с хойш ороогүй байсан блогруугаа орлоо. Эд материалаар бол тоос шороонд дарагдаад цоож түгжээ нь зэврээд гацчихсан хэнч хараагүй, харагдаагүй тийм нэг наранд гандаж шороонд дарагдсан зүйл шиг л байсан шиг байна.

Одоо шөнийн 3:00 цаг болж байна. Өнөөдөр 2017 оны 3 сарын 29. Хөөх яааг бүтэн 4 жил ийшээ шагайгаагүй байсан байна шүү. Гайхалтай хаха. Би өөрөө ч мэдэлгүй зүгээр л ормоор санагдаад л орсон шүү, түүнээс өөр элдэв санаагүй. ...Нээрээ гэм дээ нээрээ. Яаасан хүнд итгэдгүй хүмүүс вэ та нар. зааз итгэх эсэх нь таны дур гсс.

Яагаад блогруугаа ороогүй вэ гэж үү? зүгээр л ороогүйм. Орий гэж хүч гаргааагүй юм. гэхдээ асуувал хариулийшдээ :-р. Ийшээ орох гол сэдэл болсон инстаграмдаа баярлаа  https://www.instagram.com/boldbayar.r/.  Юм бүхэнд учир жанцан бий гэж. Жанцан гэдэг чинь юү билээ хүн билүү эдр.

зиа зиа тэгээд одоо тэгээд амьдраад байждээ ...
Одоо шөнийн 3 цаг 20 минут, шөнийн ч гэж дээ өглөөний ч гэмээр юмуу ?

Хөххот. 2017.03.29


Өнөөдөр 2021 оны 3 сарын 22. Мөн л 4 жилийн дараа блогруугаа орж байна. Яагаад юм бүү мэд, ямартайч 4 жилийн дараа блогоороо зочилох юм. 
Өнөөдөр Сансарын нисгэгч Гүррагчаа баатар Чингис хаан одонгоор шагнагдсан байна. Мөн Өнөөдөр бол Монгол хүн сансарт ниссэн өдөр, казах түмний науризын барын өдөр давхцаж байна. Мөн Салбарын хүүхнүүд эрчүүдээ хүлээн авч Цэргийн баярыг тэмдэглэв. 
Энэ үе Ковид-19  цар тахлын улмаас байгууллагын ажилчид 30 хувийн ирцтэйгээр ажиллаж байна. Мөн цугларч болохгүй гэсэн УОК-н заавар зөвөлгөөний дагуу ажиллаж амьдарч байна. 
Миний хувьд онлайнаар ажиллаж бас сурч байна. 

Явж хөзөрдий гэнээ хаха. заза ингээд 4 жилийн дараа уулзий. :))

ГеоДата ХХК. 2021.03.22. Amper House 604.