Friday, March 29, 2013

Эцсийн эцэст

эцсийн эцэст хүн яах гэж амьдардаг юм
бид яах гэж өглөө боссон юм. ажилаа хийх гэж, хичээлдээ явах гэж үү.
эцсийн эцэст хичээлд явж, ажил хийж яах гэсэн юм. хоолоо олж идэх гэж үү.
хоол идэж яах гэсэн юм. амьд байж амьдрах гэж үү.
амьд байж яах гэж.
эцсийн эцэст бүгд үхэхээс цааш.
яах гэж энд ингээд юм бичээд байж байгаа юм. хэнд хэргтэй гэж? Ер нь

эцсийн эцэст хүн яаж яваад бий болчихсон юм шал дэмий
эцсийн цэгт нь юунд хүрнэ гэж.? Бид буцаад тоос, матери, хэн ч биш, юу ч биш болохоос цааш. 

Monday, March 25, 2013

Оюутны дал

За та нар шууд л ойлгож байгаа байх. Энэ мөнгө тэтгэлэг үү? эсвэл мөнгө угаах арга уу?  юу вэ? За тэр мөнгө төгрөг угаах ч яахав. Мөнгө угаана гэдгийн цаад булихааг би мэдэх ч үгүй. Тийм болохоор далынхаа тухай л яръя. Би тэр далийг авдаггүй байсан үеийн оюутан л даа. Энэ нь бидний хувьд нэг талдаа азтай, нөгөө талаар их азгүй хүмүүс бид. Азгүй гэдэг нь шууд л ойлгогдоно л доо. Яахав төлбөрөө, аав ээжээрээ төлүүлдэг, сар болгон мөнгө нэхдэг ийм л оюутан байлаа. Тэглээ гээд бид муудаагүй ээ.. Харин ч дал хүлээж өр зээл тавихгүй, дал буулаа гээд шоудахгүй, бухын доодхыг харж  үнэг турж үхнэ гэдэг шиг бид нар дал харж гүрийдэггүй л байсан. Ер нь тэгээд болоод л байдаг байсан. Азтай гэдэг нь дал хүлээж суухын оронд бид цагийн ажил хийдэг байлаа (гэхдээ бүгд биш л дээ), энэ нь биднийг бэлэн юманд сургахгүй, залхуу болгохгүй.  эцэг эхээс ирсэн мөнгийг аль болох гамтай хэргэлдэг гэх мэт бидэнд хэрэгтэй зүйлд сургасан ч байж магад.
Дал өнөөдөр буух боловуу, маргааш буух боловуу, хэнд хэндэн төгрөгний өртэй билээ, хэнээс хэдэн төгрөг авах билээ гэж суухын оронд өөр юм бодож болно ш дээ. Сүүлдээ бараг далан мянгаас өөр юм бодохоо больдог байхаа...

Sunday, March 10, 2013

Хайр

1
ирээл...
инээгээл....
зүрхэнд нар гийгүүлээл
затвай юм шиг гиеүүрээл
утсаа байн байн шалгаал
зүрх дотороо шатаал
уулзаал..
үерхээл...
 2
өөр хэнийг ч бодохоо больчин
заримдаа гомдоочихно
ахиж гомдоохгүй гэж ам гарна
тэгэх тусам тэр надад даам гарна
тэгсэн ч гэсэн бид 2
инээлдээд
эрхлээл
хөтлөлцөөд
хамт алхаал...
бие биедээ дасаад л
өөр юу ч хэрэггүй юм шиг санагдаад
үрэлжлэл бий 
3
цаг хугцаа урсаад
заримдаа  уурлаад 
өдөр хоног өнгөрөөд
өөр өөрийхөөрөө зүтгээд
зүрх харанхуйлаад... үрэлжлэл бий
4
дахиж уулзахад би 2 шал өөр хүмүүс болсон байсан.
гэхдээ хэзээ ч анхых шигээ байгаагүй
гэвч цаг хугцаа бид 2-ыг эхний цэгт хүргэх болно ...
сайхан хайр гэж байдаг юм. олдвол бүү алдаарай..
гэхдээ анхны бүхэн алдаа дутагдалтай  байдаг ш дээ

гээд дэмийрчүүл яаадгийн бол.. эдр