За та нар шууд л ойлгож байгаа байх. Энэ мөнгө тэтгэлэг үү? эсвэл мөнгө угаах арга уу? юу вэ? За тэр мөнгө төгрөг угаах ч яахав. Мөнгө угаана гэдгийн цаад булихааг би мэдэх ч үгүй. Тийм болохоор далынхаа тухай л яръя. Би тэр далийг авдаггүй байсан үеийн оюутан л даа. Энэ нь бидний хувьд нэг талдаа азтай, нөгөө талаар их азгүй хүмүүс бид. Азгүй гэдэг нь шууд л ойлгогдоно л доо. Яахав төлбөрөө, аав ээжээрээ төлүүлдэг, сар болгон мөнгө нэхдэг ийм л оюутан байлаа. Тэглээ гээд бид муудаагүй ээ.. Харин ч дал хүлээж өр зээл тавихгүй, дал буулаа гээд шоудахгүй, бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг бид нар дал харж гүрийдэггүй л байсан. Ер нь тэгээд болоод л байдаг байсан. Азтай гэдэг нь дал хүлээж суухын оронд бид цагийн ажил хийдэг байлаа (гэхдээ бүгд биш л дээ), энэ нь биднийг бэлэн юманд сургахгүй, залхуу болгохгүй. эцэг эхээс ирсэн мөнгийг аль болох гамтай хэргэлдэг гэх мэт бидэнд хэрэгтэй зүйлд сургасан ч байж магад.
Дал өнөөдөр буух боловуу, маргааш буух боловуу, хэнд хэндэн төгрөгний өртэй билээ, хэнээс хэдэн төгрөг авах билээ гэж суухын оронд өөр юм бодож болно ш дээ. Сүүлдээ бараг далан мянгаас өөр юм бодохоо больдог байхаа...

No comments:
Post a Comment