Tuesday, May 14, 2019

Засагт хан аймгийн Хан Хөхий уулын хошууны ноён Лу гүн хэмээн алдаршсан Лувсандондов

Шүлэгч Сэдбазарын ЛУВСАНДОНДОВ (1854-1909)
Засагт хан аймгийн Хан Хөхий уулын хошуу-ны ноён Сэдбазарын аягач эмэгтэй Хорлоогийн хүү болон Хөх модон бар жил төржээ. Хошуу ноён Сэдбазар өв залгамжлах үр хүүхэдгүй байсан тул ядуу бүсгүй Хорлоогийн хүүг үрчлэн авсан байна.


Бага нас
Засагт хан аймгийн Хан Хөхий уулын хошууны ноён Лувсандондов төрөлхийн авъяас билиг сайтай хүүхэд байсан учир бага наснаас Монгол, Манж, Төвд хэл бичигт сайтар суралцаж эрдэм боловсролтой түшмэл болох эх суурийг олж авчээ.


Идэр нас-Улс төрийн оролцоо
Тэрээр 1876 онд хошуу ноён сууж Халхын өрнө замын зүүн гарын хошууг захирах эрхтэй, Жүн вангийн зэрэг, засаг төрд туслагч гүн болсны дээр 1897 онд Засагт хан аймгийн туслах жанжны тушаалд томилогдсон байжээ. Энэ үеэс хойш олон нийтэд Лу жанжин гүн хэмээн алдарших болсон гэдэг. Олон түмний дотор ам дамжин дэлгэрсэн домог яриа хийгээд судлагчдын бичиж нийтлүүлсэн мэдээ баримтаас үзвэл Лувсандондов бол Манж-Хятадын дарангуйллыг үзэн ядагч, Үндэсний тусгаар тогтнол, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө санаа тавигч, тухайн үедээ боловсролтой, дэвшилтэт үзэл санаа бүхий нэр төртэй томхон түшмэл байжээ.


Уран бүтээл
Тэрээр улс төр нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан төдийгүй, уран бүтээлч, авъяаслаг яруу найрагч хүн байв. 
Монголын судлаачид Лувсандондовын намтар, уран бүтээлд холбогдох мэдээ сэлтийг нийтлүүлэх, түүний бичсэн шүлэг найргийг илрүүлэх тал дээр судалж нилээд их зүйлийг хийсээр иржээ. Лувсандондовын дуу шүлэгт юуны өмнө малчин, олон түмний таашаал, сонирхолд нийцэх хүлэг сайн морь, эх нутгийн баялаг, байгалийн гоо үзэмжийг гол төлөв магтан дуулсан байдаг юм. Ийм ч учраас түүний дуу шүлэг зохиол олон түмний сонирхолд гойд нийцэж ам дамжин, бичгийн уламжлалаар өргөн дэлгэрч байжээ.
Бидэнд мэдэгдэж буй баримтаар Лувсандондов "Хан хөхүйн магтаал" хэмээх найраглал, "Сайвар халтар", "Эр хүрэн морь", "Хөхүй маань буга", "Өндөр хангайн буга", "Нүүхийн жаргал", "Билгийн үүд", "Гурван чухаг", "Таван эрдэнэ", "Үсэг бичиг", "Эрдэм ухааны түлхүүр уугуул бичиг минь", "Ахуй орчлонгийн аяс", "Хан сайхан", "Ухааны ном", "Мөнх нь үгүй хорвоо", "Бүсгүй хүний увидас" зэрэг олон сонирхолтой дуу шүлэг бичиж байсны дээр Бадруулт төрийн 26-31 (1900-1905) онд тухайн үед болж байсан сонирхолтой мэдээ баримтыг багтаасан тэмдэглэл хөтөлж байв.
Шүлэгч Лувсандондовын зохиосон “Сайвар халтар” гэдэг дуу нь Монгол аман бичгийн зохиолд шандас сайт хурдан хүлгээ магтан алдаршуулсан яруу сайхан дуу болно. Зохиогч эл дууныхаа үгийг ардын уртын дууны хэв маягаар, уудам цээл аялгуугаар дуулахад тохирсон өвөрмөц холбоцоор шүлэглэжээ. Шүлгийн мөрний төгсгөлийг ”Гишигдэлтэй, суудалтай, аальтай” гэх мэтээр голцуу задгай үеэр төгсгөсөн нь аялгуулан дуулахад гойд зохилдсон байдлыг бид доорх жишээнээс ажиглаж болно:
 “Зээ, дэнж дэнж дээгүүр дэмэлзүүлсэн
Түмэн зүйлийн гишигдэлтэй
Цэн шувуу суудалтай
Цэвэрхэн уран гол шиг аальтай
Чухам чанга гишигдэлтэй Сайвар халтар морь” гэж шүлэглэжээ. 

Түүний бичсэн “Таван эрдэнэ”, “Үсэг бичиг”, “Хятад хятад гэгч”, “Ахуй орчлонгийн аяс” зэрэг шүлэгт зохиогчийн үзэл санаа хурцаар тусаж, 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн Монгол орны нийгмийн олон асуудалд шүүмжлэлтэй хандаж, хүн ардаа соён гэгээрүүлж, мал сүрэг, байгалийн баялгаа эзэн хүний ёсоор хайрлан хамгаалж улс орноо урагш хөгжүүлье гэсэн дэвшилтэт санааг илэрхийлж байлаа.
 “Бүсгүй хүний увидас” гэдэг шүлэгтээ ертөнцийн амьдралын үнэн бодит чанар нь шашны сахил санваараас давуутай, түүнийг эвдэх хүчин чадалтай гэсэн санааг эерүүн, хошин аясаар дүрсэлсэн байна. Эр хүний сэтгэлийг эзэмдэх бүсгүй хүний дотоод нандин чанарыг нээж:
 “Уужим тэнүүн хорвоо дээр
Увдистай нь бүсгүй хүн юм
Үзтэл бүсгүйн ширтэлтэнд
Судар шагайдаг нүд нь далдирч
Сууц хүрээгээ илт эзгүйдүүлж
Бүсгүй хүний үнэрт мансууран
Бүтэлгүй насандаа гүнээ гэмшинэ” гэх зэргээр уран чадамгай шүлэглэсэн байна. Зохиогч олон түмнийг бичиг үсгээр соён гэгээрүүлэхийг чухалчилж байсан санаагаа бас “Үсэг бичиг” гэдэг шүлэгтээ тод томруун илэрхийлж:

“Атхаггүй сэтгэлээс үүссэн дуугаа
Ашид чамаар сийлэн урлаж
Ая болгон сонорт хүргэдэг
Мөнх эх нууцат уугуул бичиг мину” гэх зэргээр үсэг бичгийн тус эрдмийг чухалчлан өгүүлээд төгсгөлд бичиг үсгээ:
“Нар шиг мандаж, нармай түмэнд эрдмийг мэдүүлтүгэй”
гэсэн ерөөл тавьжээ. Лувсандондовын шүлгийн үг хэллэг нь энгийн бөгөөд дүрслэлийн өвөрмөц арга барилтай юм. Зохиогч шүлэг дундаа адилтгал, зүйрлэлийн аргыг үе үе оновчтой хэрэглэсэн жишээг түүний ямар ч шүлэг дуунаас бэлхнээ ажиглаж болно. Тухайлбал “Нүүхийн жаргал” гэдэг шүлэгтээ Хөхүйн нурууны өндөр сүрлэг байдлыг гаргахдаа:

 “Түрүүний тэмээний сүүл дор
 Дараагийн тэмээний хамар цохиж” гэх буюу
 “Тэнгэрт тулж газраас салсан
 Ооны зоо шиг Хөхүйн нуруунаа
 Олон албаттайгаа зэрэгцэн амаржиж”
гэж оновчтой бөгөөд урнаар зүйрлэн хэлсэн байна. Ер нь Лувсандондовын шүлгийг уншихад уран сайхны хувьд шинийг эрэлхийлж янз бүрийн хэлбэр маягаар туршин бичиж байсан нь зүй ёсоор анхаарал татдаг байна.

Хан Хөхүйн магтаал
Лувсандондовын шүлэг зохиолоос олон нийтэд өргөн дэлгэрсэн томхон уран бүтээл нь 400 гаруй мөр шүлэг бүхий “Хан Хөхүйн магтаал” гэдэг найраглал юмаа. Зохиолч энэхүү магтаал найраглалаа 1880 оны намар цаг Бүрэн хайрхан уулын оройд гарч 3 өдөр сууж бичсэн гэдэг яриа бий. Найраглалын хэл найруулга нь энгийн агаад Монгол ардын ерөөл магтаалын маягтай, чөлөөт холбоцтой, аялгуулан унших, хайлахад зохилдсон цагаахан шүлэглэлтэй юм.
Зохиомжийн хувьд туульчдын Алтай хайлах магтаалын маягаар жилийн дөрвөн улирлын оцнлог шинжийг илэрхийлэн Хан Хөхүй уулын үзэмж гоо, өгөөмөр баялгийн сайхныг хүн ардын аж амьдрал, зан үйлтэй нягт холбон дүрсэлжээ. Энэ баялаг сайхан хангайд аж төрж буй хүн ардын ахуй байдлыг шүлэглэн дуулсан нь найраглалын утга агуулгыг улам баяжуулжээ. Жишээлбэл, эртний уламжлалт эрийн гурван наадмын тухай бөхийг:

“Баруун зүүн талд алхсан
Бат цагаан олон бөхчүүдийг
Багширтал тавих нь
Гарьд мэт дэвэн дэлж явж
Арслан цагаан цээжээн дэнхэлзүүлэн
Алга зуузайгаа тачигнатал дэлдэж
Авалцан барилцаад
Хүч мэхээн гаргалцаж
Хөсөр орхин хаяж явсаар
Онц нэгэн үзүүрлэгч энэ нь
Бөхийн тэргүүн манлай мөн” хэмээн шүлэглэсэн байх ба сурчдыг:


Бас түүний дашрамд
Багын олон харваач нар
Барс цоохор нум
Бат хурдан сумаа харваад ирэхийн цагт
Заяаны мэргэн
Заан цагаан нумандаа
Залуу цагаан сумаан дүрээд
Занан тавихын цагт
Зальхай дайсны толгойг алдалгүй
Тас дайран харвагч энэ нь
Харваачны тэргүүн манлай мөн ” гэж уншигчийн санаа сэтгэлд найр наадмын байдлыг санагдуулам яруу сайхан дүрсэлжээ. 

Уг найраглалд мал сүргийн тухай:

“Олон түмэн мал нь
Уул талыг бүрхэн түгээд
Буцан эргэн хошуурч
Буйлан, хайлан жингэнэлдэж
Мөөрөн, майлан янцгаалдаж
Мөргөн, харайн гүйлдээд
Сувай бүдүүн нь тонгочиж
Унага даага нь тогололдоод
Усны тунгалагаас ундаж
Өвсний шимтэйгээс идэж
Өнөр баян нэрээ дуурсгагч
Өглөгийн уг болсон
Өлзийтэй таван хошуу мал сүрэг” гэх мэтээр уншигчдын сэтгэл санаанд буухаар ил тод дүрсэлсэн мөр бадаг олон буй. “Хан хөхүйн магтаал” найраглал нь 19-р зууны үеийн Монгол яруу найргийн түүхэнд зүй ёсоор авч үзэх шилдэг найраглал болсон юм.

Д.Цэрэнсодном – “Монголын уран зохиол – XIII-XX зууны эх” номноос

Мөнх нь үгүй хорвоо 
Хүн төрснөөс эхлээд мөнх насладаггүй нь хорвоогийн жам. Энэхүү амьдралдаа аливаа зүйлсийг үзэх төдийгүй аль сайн мууг нь дотроо бясалган бодож:
Мөнхрөх хэмээгч
Мунхаг хүний бодол
Урт насална хэмээгч
Уужим хүний санаа
Ахархан энэ насандаа
Аль сайн мууг үзэлтэй гэж шүлэглэсэн байна.

Monday, October 8, 2018


TSONJIN BOLDOG

It is located 55 km from Ulaanbaatar and one of the biggest advantages of the projects that was being implemented by Jenco Tour company. The Genghis Khan Equestrian Statue, part of the Genghis Khan Statue Complex is a 40-metre (130 ft) tall statue of Genghis Khanon horseback, on the bank of the Tuul River at Tsonjin Boldog (54 km (33.55 mi) east of the Mongolian capital Ulaanbaatar), where according to legend, he found a golden whip. The statue is symbolically pointed east towards his birthplace. It is on top of the Genghis Khan Statue Complex, a visitor centre, itself 10 metres (33 ft) tall, with 36 columns representing the 36 khans from Genghis to Ligdan Khan. It was designed by sculptor D. Erdenebileg and architect J. Enkhjargal and erected in 2008. Visitors walk to the head of the horse through its chest and neck, where they have a panoramic view.


The visitors will walk to the head of the horse through chest and back neck of the horse, where they can have farseeing and good panorama view over the complex area. The main area will be surrounded by “ger” camp, designed and arranged like the pattern of the horse seal that were used by the 13th century Mongol tribes. In these “ger” camps tourists can have a night out at this spot. Also, there is attractive and newly opened museums, Military equipments of ancient Hunnu people (Huns) and Great Mongolian State. The ticket price already included the both Museums.

KHENTII AIMAG
At present Hentii aimag has 20 soums and 3 towns with more than 70 thousand populationin total. The ethnic groups Khalkh and Buryad live in this locality. The territory of the aimag extends over 80 thousand square kilometers. The aimag administrative centre is Underkhaan, which is ideally located as a gateway to the Eastern Mongolia.
Khan Khentii protected area: covers 1.2 million ha of the rugged Khentii mountains with several peaks over 2,000 m 70 rivers of various sizes including the three large ones, the Tuul, Onon and Kherlen feed from numerous springs of the Khentii range. The peak of Tsogt Chandmani at the end of the Khentii Mountain Range is the world watershed of three huge drainage basins: the Arctic Ocean, Pacific Ocean and the Inland Basin of Central Asia 
Location : Khentii Aimag is located at the valley of Kherlen, Onon, and Ulz rivers. It contains almost all of the Khentii Mountain area, which is at the north latitude 46 to 49 degrees, and the east longitude 108 to 113. It borders the Dornod, Svkhbaatar, Gobisumber, Tuv, and Selenge aimags, and Russia to the north.
Area : 83,000㎢
Climate : Average temperature during summer at 30~35 degrees, winter -32~-37 degrees Annual precipitation in Khangkai Region 320mm, steppe region.


Tourist attraction sites in Khentii aimag

1.Burkhan Khaldun: Temuujin survived thanks to this mountain when he escaped from Gurvan Merged for several times in his childhood. When he arrived from the mountain he ordered to worship it for all generations. For him who was worshipper of shamanism the mountain was not only great cliffs, swamps and taiga he believed that it had sacred spirit. There fore, the shrine of Burkhan Khaldun is at the foot of it but not on the top. Because people believe that there is a burial of dignitaries so it must be kept in secret and it is forbidden to climb the mountain. Burkhan Khaldun is one of four state worshipped mountains, therefore, black emblem of national is worshipped and celebrated at the level of the nation.

2.Deluun Boldog: Deluun Boldog is a hill with a monument on the top of it. Dadal somon. Legend says that when Chinggis qahan was born her mother was given a spleen soup and water of the soup was taken from the east lake, thus, east lake was given a name Deluun (Mongolian word for spleen), moreover, Chinggis’s body was wallowe in the west lake, thus, west lake was given a name Boldog (bulhdag-mongolian name for wallowing). Therefore, the names of east and west lakes called together as Deluun Boldog.

3. Khukh Lake of Khan Zurkh: In 1189, Lord Chinggis became the qahan of whole Mongolia in this place,. Thus, the round shaped ger base like stones with nearly fifteen meters of diameters on the southern side of the Khukh Lake of Khar zurkh are hypothesized to be the base of a palace that could have been built for Chinggis qahan when he acceded to the throne. There is a sentence in the 122nd chapter of “The Secret history of Mongolia”: “Temuujin and his followers moved from there to Khukh nuur lake of Khar Zurkh in Sengur Gorkhi Stream inside Khurelkh.”, the lake mentioned here is one big and one small connected lakes that flow through the southern slope of Khar Zurkh mountain which is located in the north from the center of Tsenkhermandal somon and they are divided at the beginning of Tsenkher river’s basin by a forested hill and flow 4 km away from each other.

4. Rashaan khad’s settlement: Rocky part of Binder Mountain that located in the territory of Batshireet Somon is called Binder Eruu or Rashaan Rock. Many finds such as tools that belong to Paleolithic, Mesolithic and Neolithic Stone Ages, deer stones that belong to Early Bronze Age and graves of Mongolians who were living during the period of Huns and Kidan Empires. There are many paintings of animals, humans and carvings of tribe stamps that had been used for centuries, Arabia-Persian, Chinese, Tibetan, Mongolian scripts on the Rashaan rock. After an excavation, it was determined that there are 4 stratums in the soil structure.
There is a monument with deer description on four sides and more one without descriptions 950 m from the rock. And their size is 195:30 cm and there are 12 small and big tumuluses around the monuments

Bereeven Monastery: This monastery was built with granite in 1777 in the southern slope of Delgerkhan Mountain. The monastery that once had a name Khalkh’s Ar Utai Gumben was demolished during the great political repression of Mongolia and today a small monastery is on the base of it. Also, there is Buddha Manzushir on the 2:3 in stone that is in the southeast of the monastery.


6. Oglogch’s Wall: There are stones walls that are built punctiliously without using clay in the mouth of Daichin Mountain, covered with pine and larch forests and located in the confluence of Bayan and Oglogch rivers, which are in the west of Batshireet Somon center. These walls are called Oglogch Kherem. Width of these walls is nearly 3m and there are tracks of two gates in the wall and remains of embarks inside the walls. The remains of wall stones can be seen clearly in the southeastern and eastern walls but not in other walls because they are almost disappeared. Thickness of the wall is 2 m, heights are 2.5-4.5 m in average and 3.1 m in highest parts. Locals call a lanky rocky cliff inside the wall as a horse rope of Chinggis qahan. There are no remains of buildings in the wall but flat terraces, thus, it could be archers’ fortification of the 12-13th century.

DELGERKHAAN SOUM

Delgerkhaan (Mongolian: Дэлгэрхаан) is a soum (district) of Kentii province in Eastern Mongolia. Avraga Toson resort is 4 km west of the Delgerkhaan sum center. Kherlenbayan-Ulaan settlement is 38 km west of the Delgerkhaan sum center.

1.      AVRAGA SPRING AND TOSON LAKE
Avarga Toson is composed of two sites: Lake Toson and Avarga springs. The whole is located Northwest sum of Delgerkhaan, in the province of Khentii, 1300 metres (4265 feet) above sea level.
Lake Toson stretches on 300 metres (984 feet) long and 250 metres (820 feet) wide. The water comes from an underground cold source, rich in minerals notably carbonate. The mud on the banks of the lake has the same composition as the mineral water of the lake. The whole is renowned for its therapeutic values, notably for dermatological and cardiovascular diseases.
Avarga is a cold spring located 11 kilometres (6,84 miles) Lake Toson, Northwest Mount Kherlen - Toono, in the Avarga Valley. The water is very rich in minerals too and is recommended for digestive system diseases.
Near the source, you can also see the ruins of Genghis Khan's Aurig Palace. The whole complex is protected since 1998.
KHERLEN KHUDUU ARAL
Kherlen’s Khuduu Aral: A steppe with size of 600 km2 in the Kherlen Bay is located in the south of Kherlenbayan Ulaan Mountain. The Conqueror Chinggis qahan Great Aurag Mansion was on the bank of Avarga River of this steppe. In this historical place, ‘The Secret Bureau of Mongolia”, which is a great fact of Mongolian history, was written. Therefore, a monument for this historical fact’s 750th Anniversary was erected in 1990. Also, this place was recorded as a national resource.


KHERLEN RIVER
Kherlen River (Chinese: 克鲁伦河) is a river of 1,254 km length in Mongolia and China.The river has its origin in the south slopes of the Khentii mountains, near the Burkhan Khaldun mountain in the Khan Khentii Strictly Protected Area, about 180 km northeast of Ulaanbaatar. This area is the watershed between the arctic (Tuul River) and pacific (Kherlen, Onon) basins and named Three river basins.

From there the Kherlen flows in a mostly eastern direction through the Khentii aimag. On its further way it crosses the eastern Mongolian steppe past Ulaan Ereg and Choibalsan, entering China at 48°3′N 115°36′E, emptying into Hulun Nuur after another 164 km.  Kherlen River - 1,090 kilometres.
GORKHI-TERELJ NATIONAL PARK
Gorkhi-Terelj National Park is one of the national parks of  Mongolia. Ulaanbaatar by a paved road (main road to the East #A0501 Baganuur-Öndörkhaan direction, 37 km from Ulaanbaatar city center, left turn to the branch #A24, 5 km later road crosses Tuul River and the National park territory begins). The road comes to the Gorkhiin Davaa (Mongolian: Горхийн даваа) pass. Most of the tourist camps and tourist attractions are before this pass. The Terelj settlement is located in the valley of the Terelj River (Terelj Gol), approximately 66 km from the Ulaanbaatar city center. The national park tourist zone is formally in Nalaikh düüreg (district) part of Ulaanbaatar municipality, the rest of the protected zone beginning to the north of the Terelj River, is located in Mongolia's Töv Province (Töv aimag). Park wildlife includes brown bears and over 250 species of birds. 

1.      Terelj National Park Natural landscape – is colorful and with magnificent alpine scenery. The National Park area is very impressive, with massive rock formations set among scenic valleys and hills with a winding river and groves of trees. Travelers can take leisurely strolls on meadows carpeted with variety of wild flowers, view fascinating rock formations against a backdrop of pine-covered mountains and wander along the wooded banks of a mountain stream.   
2.      Turtle Rock – The symbol of Terelj National Park is 24 meter high, giant rock formation like a lying turtle. You will take a photo of rock and relaxing for a while in the shade of this giant turtle before to start for hiking towards Ariyabal meditation temple.

3.      Ariyabal Meditation Temple – was built in 1998-2004, because of its “Natural Energy”. It is located on a steep hill. The shape of temple is an elephants head and the set of 108 stairs leading up to the temple symbolizes the elephant’s elongated trunk. Due to reach there you will cross the “Bridge of Heaven” and 108 stone stairs will lead you to the main temple and see 108 small stupas and 108 prayer wheels were placed around the temple. 




Tuesday, June 5, 2018


ИЛЖГЭН ХАЛХЧУУДЫН АДУУНЫ ТАМГА
(ТУРШИЛТ)

ДОРМОН
-ширээтэй
-хөлтэй ширээтэй
-жинстэй (дээрээ, доороо, дотороо, гурван талдаа)
-ацтай (дээрээ)
-дотороо чагттай

БУМБАН
ХАС
ОЛМОН
ДЭГРЭЭ
СЗ



    2018 оны 06 – р сар. 

Thursday, April 13, 2017

Юри гагарин "Би шатаж байна"

Тавин зургаан жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Алексеевич Гагарин хүн төрөлхтний мөнхийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, сансарт анх ниссэн билээ. Тэрбээр “Восток-1” хөлгөөр дэлхийг нэг бүтэн тойроод эх дэлхийдээ буцаж ирсэн. Сансарт зам гаргасан түүний тухай болон эл нислэгийн талаарх сонирхолтой баримтуудаас хүргэе.
•Ю.Гагарин сансарт хөөрөхөөсөө хоёр хоногийн өмнө эхнэртээ захидал бичжээ. Хагацлын үгтэй тэрхүү захиаг золгүй явдал тохиолдвол Валентина Ивановна Гагаринад өгөх ёстой байсан гэдэг. Үүнээс долоон жилийн дараа буюу 1968 оны гуравдугаар сарын 27-нд тэрхүү захидлыг Ю.Гагарины эхнэр уншсан бөгөөд тэр үед эр нөхөр нь туршилтын нислэгт яваад эргэж ирээгүй юм.
•Ю.Гагарин гараанаас хөдлөхөөсөө өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандаж үг хэлсэн. Сансрын нисэгчийн сэтгэлийн үгийг төр, засгийн удирдлагууд гурван хувилбараар бэлтгэсэн гэдэг. Учир нь түүхэн тэр өдөр Ю.Гагарин нисээгүй бол түүний орлон нисэгч Г.Титов, эсвэл Г.Нелюбов хоёрын нэг нь сансарт хөөрөх байсан юм. Тиймээс гурван нисэгчид зориулан тус бүрт нь бэлтгэсэн байна. Үүнээс гадна ТАСС агентлагаар орон даяар дамжуулах мэдээг ч нислэг амжилттай, амжилтгүй болсон тохиолдолд, мөн хэрэв хөлөг осолдвол гэсэн гурван хувилбараар бэлтгэсэн байжээ.
•Байконур дахь сансрын буудлаас “Восток-1” хөлгийг хөөргөхөөр бэлтгэж байтал гэнэт түгшүүр зарласан гэдэг. Учир нь хөлгийн бүхээгийн дохиолол ажиллахгүй байжээ. Гэхдээ гэмтлийг маш шуурхай илрүүлэн, зассан байна.
•Дэлхийн тойрог замд 108 минут аялсан баатар эр хөлөг хөөрөөд удаагүй байхад осолдож шатаж байна гэж бодсон гэдэг. Тэрбээр төвтэйгөө холбогдон “Би Хуш байна. Нөхөд минь, хагацъя даа, би шатаж байна” гэж мэдээлсэн гэдэг. Сансрын хөлгийн гадаргуу агаар мандалд ороод, хэт халалт, үрэлтээс болж шатаж байгааг хөлгийн цонхоор харсан нь тэр байж.
•Эл түүхэн нислэг хүйтэн дайны үеийн хамгийн хүчтэй “тулаан” байсан.
•Түүнийг бууж ирсний дараа Н.Хрущев “Сансарт бурхан харагдав уу” гэж асуужээ.
•Дэлхийн баатар Ю.Гагаринд зориулан олон орны уран бүтээлчид сэтгэлд хоногшсон сайхан дуу, хөгжим, шүлэг, найргаа туурвисан байдаг. Түүний дотор хөрөнгөтний хэмээх тодотголтой улсын уран бүтээлч ч бий.

Wednesday, April 12, 2017

Юри Гагарин энэ өдөр сансарт ниссэн

ГАГАРИН    \энэ өдөр тэрээр сансарт нисжээ\
          .................Гагарин  архи  уудаг  байсан  уу  эсвэл  үгүй  юу,    үүнээсээ  болж  тэрээр  осолд  орсон   эсэх,   тэрээр хатагтай   нарын  эрлэг  байсан  эсэх,  сувилагчтай  амраглаж  байгаад  эхнэртээ  баригдаж,   тагтан  дээрээс   үсэрсэн  эсэх нь    огт  чухал  биш.  Тэрээр бусдыг  хөгжөөж  чаддаг  байсан  эсэх,  ямар  аргаар  өрсөлдөгчөөсөө  шалгарсан  нь  ч  огт  хамаагүй  бөгөөд   гол  нь  тэр  үнэхээр  өв  тэгш    анхны  сансрын  нисгэгч  байсан  юм.  Хамгийн  сэтгэл  булаам,    хамгийн их тахиж  шүтмээр, хамгийн их хайралмаар,  хүн  төрөлхтний  хамгийн  анхны  сансрын  нисгэгч  байлаа
                   .Бүх дэлхийн  хүмүүсийн  зүрх  сэтгэлийг эзэмдэж   хүндэтгэл хүлээх   тухай  төсөөлвөөс нэн  амаргүй  зүйл.   Чухам  тэр  шидийг  олсон хүн бол Юрий Алексеевич Гагарин  байлаа.  Түүнтэй  эн  зэрэгцэх алдартан   хүн  хорвоод  байсангүй.    Түүнийг  тив  дэлхийн   хүмүүс  жирийн  нэг  хайраар  бус, бүр чин сэтгэлийнхээ угаас  эгэл  биш хайраар хайрлаж  байв. Хүн төрөлхтөн хэзээч хэнийг ч ингэж  хайрлаж  байгаагүй болуу.  Тэрээр сансар оготоргуйд цойлон нисэж газар  дэлхийг  бурхдын өндөрлөгөөс  тольдсон  анхны  хүн учираас тэр байлаа  
            Тэр  хорвоод  хосгүй, цэв цэнхэр нүдтэй, сэтгэл булаам, зүрхэнд хоногштол ялдам  инээмсэглэдэг  хүн  байв.  Хэдийгээр намхавтар  нуруутай,  харц  язгууртай,  хөдөө тосгоны жирийн л нэг  сурагч байсан авч алдар  гавьяатнууд, суутнуудын алин ч түүнтэй  эгнэхийн аргагүй  өндөрлөгт  хүрсэн  байлаа.  Ерөнхий зохион  бүтээгч  Сергей  Королёв  түүнийг  “Үхэшгүй  мөнхөрсөн хүн” гэж  тодорхойлсончлон тэрээр яруу  алдрын  оргилд  хүрчихээд  улмаар цэл залуугаараа үүрд  мөнхөрчээ.
Эгээ  л  тэнгэрээс бурхан  залран  ирж  буй   мэт хүмүүс түүнийг  хүлээж, харсан хүн  бүхэн  түүнд  гар хүрэхээр тэмүүлдэг  байлаа.     Түүнийг  амьдаар  нь  харахын   тулд  хүмүүс ядарч  зүдрэхийг  умартан  мөргөлчид  лугаа  өдөр шөнө  гэлтгүй,  хаа  холоос  зорин  ирж, хэдэн  цагаар эгнэн  зогсдог  байв.  
Язгууртны  жаяг ёсоо яс  дээд  зэргээр  баримталдаг  Английн  хатан  хаан хүртэл   түүний  төлөө,  уулзалтын  алтан хормонд сэтгэлийн их  хөөрөл  баясал дунд  жаяг дэг, хөтөлбөрөө ч умартаж  байсан гэдэг.   Сансарт  ниссэний нь дараахан Английн уурхайчдын үйлдвэрчний  эвлэлийн  урилгаар   тус  оронд  айлчилах  үед эрхэм  дээдэс Елизавета зоогондоо Юрий Гагариныг  урьсан  аж. Тэд  зэрэгцэж  сууцгаасан  агаад Гагарин  хожим нь өөрөө  үгүүлсэнээр  үнэхээр  хатан  хаантай зэрэгцэж сууж  байгаадаа  итгэж  ядсандаа ширээн дорхи хатан хааны  өвдөгөнд  гараа  хүргэж  байж  үнэмшсэн  гэдэг.   Хатан  хааны  биенд  хүрнэ  гэдэг   үлгэрт  гарамгүй  зүрх  зориг  агаад  энэ  талаар  ямар ч дуулиан  шуугиан  гараагүй  агаад   хатан  хаан харин  өөдөөс  нь  урьханаар  инээмсэглэж  байжээ.  
Түүний айлчлалыг мэдээлсэн Английн  сонинууд хатан хаан тэр  хоёрын  зэрэгцэн  зогссон  гэрэл  зургийг   тэргүүн  нүүрэндээ  уламжлалт  хэмжээнээсээ   хавьгүй  томоор  нийтэлж  байв.  Хатан  хаантай  цуг  Гагарины  гэрэл  зургийг  авах  ёсгүй  байсан  ч  энэ  явдлыг  хэн  ч  юутай  зүйрлэхийг  хүссэнгүй  “Юрий сансарт ниссэн тийм  болохоор тэр тэнгэр  огторгуйн хүн”  хэмээн хатан  хааныг  айлдахад хэн ч татгалзсангүй зургийг  нь татаж, түүний биенд  хатан  хаан хэдэнтээ хүрэхэд хүртэл зэм сонсдсонгүй. Ийнхүү Английн чанд  уламжлалын хана хэрэм,  Гагарины  өмнө, түүний  цэнхэр нүдний өмнө, түүний суут инээмсэглэлийн өмнө нуран унасан ажээ.
Бүх дэлхийн хүүхнүүд түүнтэй гар барих ганцхан боломжийн төлөө амь насаа зориулахад бэлэн байна хэмээн захидал илгээж  байв. Еропын  үзэсгэлэнт бүсгүйчүүд, оддууд хүртэл  түүнтэй танилцаж  нэр холбогдож, улам  илүү алдаршихыг хүсч тэмүүлж  байлаа.
Эдүүгээгээс 55 жилийн өмнө Зөвлөлт их гүрэн хязгааргүй  сансар оготоргуйд анх удаа хүн нисгэж,  шинжлэх  ухаан  техникийн бахдам ялалт байгуулсан   төдийгүй хүн  төрөлхтний гарамгай  баатрыг төрүүлсэн юм. Тэр баатар нь Юрий Гагарин  болсон бөгөөд энэ дүрийг гайхалтай оновчтой сонгож  чаджээ.
Сая сая шинээр төрөгсдөд эцэг эхүүд нь Юрий гэсэн нэр хайрлаж, түүний  алдар хүндэд Есүс Христ л өрсөлдөж чадах байсан болуу гэмээр байсан ба ялгаа нь гэвэл Гагарин бол бурхны бус хүмүүний элч байсанд  оршино. Алдарт нислэгийн дараа шууд залгуулан Москвад цуглаан болж, ард түмэн II Николай хааныг хаан ширээнд залж   буй мэт хэдэн саяараа эгнэн жагссан байлаа. Цуглаанд элчин сайдууд бүгд ирсэн хийгээд бас эрхэмсэг гэргий нар нь ч нөхрүүдээсээ хоцорсонгүй. Тэр дунд эхний эгнээнд бүр Хрушевийн хажууд манай маршал Цэдэнбал ч зогсож харагддаг. Гагаринг элчин сайдуудтай Никита Сергеевич  Хрушев  өөрөө биечлэн танилцуулж байлаа. Африкийн нэгэн улсын элчин сайдын гэргий, сансрын нисэгчийн инээмсэглэлийн хариуд ядам  хуруунаасаа хуримын алмаз эрдэнийн бөгжөө суга татан авч Гагарины хуруунд зүүж өгч байлаа. .
Гагаринг  гарч ирмэгц цугларагсдын хөөр догдлол оргилдоо хүрч, түүнийг  тахин шүтэх их  давалгаа бүх нийтийг нөмөрч байв. Түүнийг дэлхийн өнцөг  булан бүрт хөл алдан угтаж  байсанчлан Европын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн  нэг  Бриджит Бардогоос  авахуулан Уйнстон Черчиллийн охин Сара Черчилль гээд олон ихэс дээдсийн үзэсгэлэнт гүнж нар сэтгэл алдаран угтаж байсныг түүх гэрчлэх ажээ.
Тэр бол борчуудаас гаралтай  бөгөөд  эцэг эх нь жирийн л нэг хамтралчид. Газар нутаг нь фашистуудад эзлэгдэх үед ах эгчийг нь Германчууд хүчээр  авч одсон хийгээд зөвлөлтийн сансрын баатрын хувьд  энэ нь тун бүдэгхэн   жирийн л нэг намтар байлаа. Наймдугаар ангиасаа сонирхлоороо  политехникийн  дунд сургуульд  хувиарлагдаж  улмаар цутгуурчин болж дараа  нь нисэх клубын зуны сургалтанд явсан нь их хувь заяаны оршил болсон ажээ.
Тэр чухам юуны төлөө тэмцэв,энэ бүгдийн төлөө юу, эсвэл мөнхөрөхийн  төлөө тэмцэв үү, эс бөгөөс аугаа их  зөвлөлт эх орныхоо төлөө юу гэдгийг бид хэлж мэдэхгүй бөгөөд  магадгүй энэ бүгдийн төлөө  тэмцсэн ч байж болох юм.
Ямар ч байсан тэрээр Зөвлөлтийн хүн бүр шиг амь насаараа дэнчин тавьж, баатарлагаар амиа золиослоход бэлэн байсан хийгээд гүн их ёроолгүй харанхуй ертөнц рүү үсрэн орох гараан дээр итгэл төгс тайван амгаланаар зогсож  чадсан юм.  Багадаа тэрээр өрөмний өт шиг хөдөлгөөнтэй, бүгдэд оройлохыг хүсдэг, хичээлээ хэнд ч хуулуулдаггүй бас охид бүсгүйчүүдийн толгойг гайгүй сайн  эргүүлдэг энэ талаар ч тосгондоо зартай  нэгэн байжээ. Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд бүжиг сурч, бүр амжилтанд хүрч байлаа.
Нэгэн удаа Оренбург хотын бүжгийн талбайгаас сөлөрдүү гэмээр нүдтэй,  гялалзсан хар үстэй дунд зэргийн нуруутай Наина хэмээх дэгжин бүсгүйтэй  танилцжээ. Тэд удаан үерхэж  гавьсангүй тэгсхийгээд өнгөрсөн бөгөөд хэдэн  жилийн дараа Гагаринг зурагтаар гарахыг харангуутаа Наина: “Хараач би ЗХУ-ын баатартай гэрлэж болох байж, гэтэл жирийн л нэг барилгачинтай амьдарч  байдаг” хэмээн дуу алдсан бөгөөд мөнөөх жирийн л нэг барилгачин нөхөр нь хожмоо орос орны  ерөнхийлөгч   Борис Ельцин  байжээ. СССР улсын анхны сансрын  нисгэгчийн шалгаруулалтанд гурван мянга орчим хүн өрсөлджээ.
Тэрээр  илбийн  юм  шиг  бүхний  сэтгэлийг  эзэмдэж,  бараг  ховсдовуу  гэмээр  санаанд  багтамгүй  ялалт  байгуулсан  юм. Сансрын нисгэгч Алексей Леонов  нэгэн дурсамжиндаа:”Хаалга онгойлготол сандал дээр миний хирийн насны залуу суугаад   ном  уншиж байгаа харагдав. Тэр харцаа надруу тусгахад би балмагдсандаа  зог тусаж  билээ. Тийм цэнхэр нүд би хэзээ ч үзээгүй юм даг. Тэр надруу хараад яагаад ч юм сандарч мэгдсэн байдалтай инээмсэглэж билээ. Дараа нь би энэ бол  инээмсэглэл  биш, харин ердөө түүний уруулын бүтэц тийм агаад үзүүр нь яльгүй ээтгэр юм гэдгийг ойлгосон. Тиймээс тэр дандаа инээмсэглэж буй мэт  харагддаг байсан” гэжээ. Сонголт хийгдэхэд Гагарин дандаа ялалт байгуулдаг байсан бөгөөд ямар нэг далдын хүч түүнд үйлчлээд буй мэт байв. Нэгэн удаа  Сергей Королев нэр дэвшигч сансрын нисэгчидтэй уулзаж нарийвчлан  танилцахаар шийдсэн бөгөөд энэ үед  тэд  зургуулаа  байсан ажээ. Тэд  бүгдээрээ  үйл явдлыг  амьдралын  гол  шалгуур мэт  хүлээн  авч  зүрх  сэтгэлээрээ  догдолж, түгшиж  байлаа. Королев тэдэнд сансар судлал болоод “Восток” хөлгийн  бүтцийн  талаар  нилээд  хүндхэн  асуулт  тавьжээ.
Гагарин  тэднээс  хамгийн  муу  хариулж  олон  асуултыг  хоосон  орхисон  хэдий  ч  Королев  өөрийн  эцсийн  шийдвэртээ  тал  бүрээс  нь  эргэцүүлж  түүнийг сонгосон бөгөөд  СССР  нэртэй ялагчийн царайнд сайхан  инээмсэглэлийн  цаанаас  нь  тунгалаг   цэнхэр  нүд   гэрэлтэж туяарсан  байх  ёстой  хэмээн  сайтар  ойлгож  байжээ. Тэр үед үүнийг хэн ч төсөөлж  байсангүй.
Сүүлчийн   мөч  хүртэл  нэгдүгээр  нисгэгч  болно  гэж  итгэсээр  байсан  орлон  нисгэгч Герман Титов  ч энэ  тухай  ойлгоогүй  байсан  хийгээд   Гагарин  сансарт ниссэн  тэр  өдөр түүний  хувьд  хар  өдөр  болсоныг  гучин  жилийн  дараа тэрээр  хүлээн зөвшөөрсөн  байдаг.  Титов  бүхий  л  талаараа  түүнээс  толгой  илүү  байжээ. Жирийн  шалгаруулалтыг  Титов  анхааралтай   ажиглаж  байсан  хийгээд  сансарын  нисгэчдийн  бүлгийн  хичээл  дээр  ирсэн гэрэл  зурагчид  яагаад  ч  юм   нислэг  болохоос  хэдэн  сарын  өмнөөс  Гагарины  зургийг  л  илүүтэй аваад  байгааг  тэрээр  анзаарч  байлаа.    
Магадгүй  түүний  гэрэл зураг  дээр  сайхан гардаг   чанарыг  тооцсон  байж  болох   юм.  Титов  өөрөөсөө  өө  сэв  байнга  хайж  байсан бөгөөд  өөрийн пролетари  бус  намтараасаа  боллоо гэж  бодож  байв.   Сурган  хөмүүжүүлэгчийн  хүү. Сэхээтэн  гарал,  коммунистуудын учиргүй  бахархах  дуртай   ажилчин  тариачны   ид  шидийн  хувирал  өөрийнх  нь  намтарт  илт  үгүйлэгдэж  байлаа.  Дээр нь  бас  тохуутай  энэ  бүх төрлийн  театрчилсан  нууцыг  яана. Титовт  нэг  номерийн, Гагаринд  хоёр номерийн  скафандр  хийлгэж  байлаа.
Ингэхдээ  нууц тайлга  хийж  байгаа  юм  шиг л  авирлана.  Бүх биеийг  самбайгаар  ороож,  гөлтөгнөөр бүрж хэлбэр  гарган түүгээрээ миллиметр милметрээр нь  эсгэж  байлаа.  Чухам  орлон нисгэгчид  л туршилтын  бүх   ачааны хүндийг биедээ үүрч  байжээ.
 Тэднийг хасах  жаран  хэмийн  температурт  байлгаж,  өндөр  даралтанд  оруулж,   тэсвэрлэшгүй  хүнд  нөхцөлд  амьд  үлдэх  эсэхийг  шалгаж  байлаа. Титов   сансрын  хөлөгт  арван  тав  хоног  хоол ундгүй  сууж,   хүн  галзуурч  үхмээр  тусгай  орчинд  гуч хоног  байлгаж  байлаа.   Нелюбов   гялалзуур  нэр дэвшигч  байсан  бөгөөд   оддын  хотхонд очихоосоо  өмнө  тэнгисийн  нисэх  хүчинд  алба  хааж  байлаа.
 Төмөр мэт эрүүл чанга биетэй, царайлаг,ухаалаг тэрээр эхнэр  охинтойгоо    1959  онд  Гагарин,  Леонов  нарын  хамтаар  оддын  хотхонд  иржээ.  Гагаринаас  илүү  цэмцэгэр,  хийморлиг  байсан тэрээр   яагаад   ч юм  Нелюбов гэсэн нэрнээсээ ч болоогүй байлтай сансарын нисгэгчдийн  нэгдүгээр  отрядын  бүрэлдхүүнээс  хасагдаж   Приморийн хязгаарт  хаягджээ.  Хожим  нь  тэрээр  ослын улмаас харамсалтайгаар  амь үрэгдсэн.
Орлон нисгэгчид ч амаргүй цаг үеийг туулсан юм. Өөрчлөн  байгуулалтын  дараа,  сансрын  нисгэгчдийг  санхүүгийн  хувьд  харж   үзэхээ больж  сансрын  бүргэдүүд   гундаж,  ачигч  хийх  нь  холгүйгээр  амьдралаа  залгуулж   байлаа.  Ингэхлээр  Гагарин   өнөөдрийг  хүртэл амьдраагүйдээ  азтай ч  юмуу.  Тэрээр  цэл залуугаараа  хорвоогоос одсон хийгээд  түүний  үхэлд  дэлхий  даяараа  гашуудаж,    инээд  гийсэн  цэнхэр  нүдэтэй, гал  цогтой   залуугийн  дүрээр  хүн  төрөлхтний    сэтгэлд  үүрд  мөнхөрөн үлджээ.  Өөрөөр  хэлбэл тэрээр   гайхамшигтай,  гэрэл  цацарсан  дүрийг  бүтээн    амилуулаад   жүжиг  төгсмөгц  яваад  өгчээ.
 Гагарин  амь үрэгдснийхээ  нууцыг  өөртэйгөө  хамт  авч  одсон юм.  Ямар ч атугай Орос орон туршин нисэгчээр нэг их дутагдаагүй  ч яах аргагүй тэрээр туршилтын нислэгээр тэнгэрт хальсан юм. Улсын  комиссын цөөн үгтэй  актанд  “Техникийн  гэмтэлээс  болсон”   хэмээсэн байна.   Хүн  төрөлхтний  хайр  булаасан  тэр  аугаа их  хүн  орчлонд  байхгүй  байх  нь  хэнд  хэрэгтэй  байсан нь  оньсого  хэвээр үлдсэн   агаад  Зөнч мэргэн Ванга түүний  тухай “Тэр үхээгүй.Түүнийг  аваад  явчихсан  юм ”  хэмээн  хэлсэн байдаг.
/Өөрийн  бичсэн   "Нутгийн уулс" номноос  хуулбарлав./ Г.Алтангэрэл

Wednesday, March 29, 2017

Эргэн ирэлт :))

Сайн байцгаана уу? наймайг ер нь хүн уншдаг хүн байдгийн болуу дөө гүүм боловуу? Нээг л их сайн байцгаана уу нтр гээл олон тоон дээр асуугаал.. Гэхдээ уншиж байгаа хүмүүст нь бүх л сайн сайханыг хүсье.

Би 2013 оны 3 сарын 29-с хойш ороогүй байсан блогруугаа орлоо. Эд материалаар бол тоос шороонд дарагдаад цоож түгжээ нь зэврээд гацчихсан хэнч хараагүй, харагдаагүй тийм нэг наранд гандаж шороонд дарагдсан зүйл шиг л байсан шиг байна.

Одоо шөнийн 3:00 цаг болж байна. Өнөөдөр 2017 оны 3 сарын 29. Хөөх яааг бүтэн 4 жил ийшээ шагайгаагүй байсан байна шүү. Гайхалтай хаха. Би өөрөө ч мэдэлгүй зүгээр л ормоор санагдаад л орсон шүү, түүнээс өөр элдэв санаагүй. ...Нээрээ гэм дээ нээрээ. Яаасан хүнд итгэдгүй хүмүүс вэ та нар. зааз итгэх эсэх нь таны дур гсс.

Яагаад блогруугаа ороогүй вэ гэж үү? зүгээр л ороогүйм. Орий гэж хүч гаргааагүй юм. гэхдээ асуувал хариулийшдээ :-р. Ийшээ орох гол сэдэл болсон инстаграмдаа баярлаа  https://www.instagram.com/boldbayar.r/.  Юм бүхэнд учир жанцан бий гэж. Жанцан гэдэг чинь юү билээ хүн билүү эдр.

зиа зиа тэгээд одоо тэгээд амьдраад байждээ ...
Одоо шөнийн 3 цаг 20 минут, шөнийн ч гэж дээ өглөөний ч гэмээр юмуу ?

Хөххот. 2017.03.29


Өнөөдөр 2021 оны 3 сарын 22. Мөн л 4 жилийн дараа блогруугаа орж байна. Яагаад юм бүү мэд, ямартайч 4 жилийн дараа блогоороо зочилох юм. 
Өнөөдөр Сансарын нисгэгч Гүррагчаа баатар Чингис хаан одонгоор шагнагдсан байна. Мөн Өнөөдөр бол Монгол хүн сансарт ниссэн өдөр, казах түмний науризын барын өдөр давхцаж байна. Мөн Салбарын хүүхнүүд эрчүүдээ хүлээн авч Цэргийн баярыг тэмдэглэв. 
Энэ үе Ковид-19  цар тахлын улмаас байгууллагын ажилчид 30 хувийн ирцтэйгээр ажиллаж байна. Мөн цугларч болохгүй гэсэн УОК-н заавар зөвөлгөөний дагуу ажиллаж амьдарч байна. 
Миний хувьд онлайнаар ажиллаж бас сурч байна. 

Явж хөзөрдий гэнээ хаха. заза ингээд 4 жилийн дараа уулзий. :))

ГеоДата ХХК. 2021.03.22. Amper House 604.

Friday, March 29, 2013

Эцсийн эцэст

эцсийн эцэст хүн яах гэж амьдардаг юм
бид яах гэж өглөө боссон юм. ажилаа хийх гэж, хичээлдээ явах гэж үү.
эцсийн эцэст хичээлд явж, ажил хийж яах гэсэн юм. хоолоо олж идэх гэж үү.
хоол идэж яах гэсэн юм. амьд байж амьдрах гэж үү.
амьд байж яах гэж.
эцсийн эцэст бүгд үхэхээс цааш.
яах гэж энд ингээд юм бичээд байж байгаа юм. хэнд хэргтэй гэж? Ер нь

эцсийн эцэст хүн яаж яваад бий болчихсон юм шал дэмий
эцсийн цэгт нь юунд хүрнэ гэж.? Бид буцаад тоос, матери, хэн ч биш, юу ч биш болохоос цааш.